Tuesday, February 8, 2011

Ардчилсан хувьсгалын хоёр нагацдаа

Та нар одоо нарт хорвоод надтай гашуун үнэнийг хуваалцахгүй амгалан нойрсож байгаа

Үлдээгээд явсан гавьяаг чинь өнөөдөр хэн ч дурсахгуй ярихгуй байгаа болохоор бухимдахдаа үүнийг бичиж сууна

Надад үзэл бодлоо чөлөөтэй хэлэх жинхэнэ дэлхийн хүн болон төлөвших боломжийг олгоход та хоёр минь гар бие оролцсондоо

Би энийг мартаагүй, мартах ч гүй бүр дараагийн үедээ ч үүнийг хэлнэ

Намайг балчирт овилгогүй, эсэргүү, архичин, хулигаанаараа дуудуулан та нар минь ардчиллалын "нэргүй" баатрууд явсансан

Ажлаас хөөгдөн, амьтанд муу хэлүүлэн явахдаа ардчилалдаа яасан ч үнэн яваав дээ

Өвлийн хүйтнээр үзэл бодолдоо үнэнч байж хоолгүй дагжин чичирж суухдаа эрх мэдэлтний дулаан суудал мөрөөдөж суугаагүй гэдэгт би бат итгэдэг

Яагаад гэвэл тэр нь та хоёрт олдоогүй, авьяа гэж ч та хоёр яваагүйг би мэднэ

Ардчилал гэдэг өөрөө ирсэн юм, урьд нь ер нь сайхан л байсан гэх мэт бүр ёрын муухай юмыг хөгшин залуугуй бурдаг боллоо

Сонсохоор нуруу хүйт даасан, нүгэлтэй энэ яриаг та хоёр минь сонсоогүй нь яамайдаа

Өмнөхөө мэдэхгүй сармагчин мэт амьдралтай ийм л паразит нэг хэсэг хүмүүс байхад

Өөрсдөө л ганцхан ардчиллалыг авчирсан мэт авирлаж байгаа харамч мулгуй хүмүүс бас байх юм

Хэнзхэн энэ ардчиллыг хэн яаж авчирсаныг олигтойхон үр хойчдоо хэлэхгүй албан тушаал хөөцөлдсөн ардчиллын андуудыг чинь өнөөдөр би хараад харамсаж байна

Ардчиллалын андууд чинь хор яаж найруулахад л сайн суралцжээ

Тэр үнэтэй эрдмээ дүү нартаа хайр найргүй тарааж байхын

Хараад бүүр эгдүү хүрээд байхын тэнэг толгой нарыг

Харанхуй хүмүүсийн хажууд харин эрүүл ухаантай үлдсэндээ бас баярлах юм

Харцаг шиг, шонхор шиг дүүлсэн та нарын минь гавьяаг мартахгүй гэсэн тангарагтаа үнэнч байхыг хүсэх юм

Н.Арвис

Н.Агар нарт зориулав.

1 comment:

  1. hundetgel ilerhiiley.

    unuudur yamar bgaag uhamsartai humuus medej bgaa.

    ReplyDelete