Friday, July 1, 2011

7 дугаар сарын 1

Хэн нэгэнд айхтар хэрэгтэй болохоороо аймшигтай өдөр болж хувирна
Хэрэггүй үедээ бол зүгээр л архи зардаггүй өдөр
Гэтэл энэ өдөр таван ээж хүүгээ алдсан, таван халуун амь нарт ертөнцөөс таслагдсан
Хүний амь сонгуулийн шоу болохын цагт
Хүний амь хэн нэгний халаасыг зузаатгах нээнтэг болохын цагт
Хүний амь хэрүүлийн алим болохын цагт
Нэрийг нь ч сайн мэдэхгүй, зүсийг нь ч танихгуй ч
Монгол ахан дүүс та нартаа энийг зориулан бичиж сууна
Газарт булуулсан та нараас илүү газар дээр байгаа надад гавих юм алгаа
Хүн чанараа гээсэн, улайрсан цөөвөр чононуудын дунд амьдарч байгаагаа энэ өдөр улам бүр мэдрэх юм
Та нарын төлөө өнөөдөр би гашууднаа, ганцаараа!!!