Thursday, September 10, 2009

намайг галзууруулахнээ

чиний дуугуй ярвагар царай
хэг ёог хийсэн яриа
үг бүрийг минь мушгидаг байдал
миний дотрыг бачууруулж байна
хүний төлөө ганц ч алхам илүү алхая гэсэн сэтгэл даанч чамд алга
тэрийг би бэртэгчин чамаас хүлээж байсан нь даанч тэнэг
хорвоо ертөнц ганцхан чиний төлөө оршин байгаа гэвэл эндүүрэл шүү
хүн бүр чиний өмнө сөхөрч амьдарна гэж бодвол том тэнэгтэлт шүү
үгүй гэдэг үгийг хүнээс сонсож үзээгүй чамд
байхгуй гэдэг хорвоотой танилцахад хүн байгаа байхаа
гэхдээ энэ бол хорвоо
бидний бүгдийнх нь нүүр тулан тэмцэж байгаа хорвоо
амьдралын тэмцэлээс зугатаж байгаа царайг чинь хараад
амьдрах нас дахиад байсан сан бол гэж
улаан амьтайгаа зууран байсан хүнийг бодохоор
даанч чи тэнэг байна
даанч дэндүү арчаагүй байна даа
амьдрал бол тэмцэл
нүгэлт энэ хорвоотой тэмцэж
сайныг нь тэнцүүлэхийн төлөө бид амьдарч байгаам шүү

Tuesday, September 8, 2009

свекровь/тёща нарт

Үйлтэй төрсөн та нарын төлөө энэ хундагийг би өргөе
Удахгуй бас та нарын суудалд очих болохоор эхнийхийг явуулья
Хүргэн, бэр бүгд л та нарыг муулна
Хар санаатай нэг нь бүр хараал ч хийлгэнэ
Яагаад та нар тэгээд ийм муу нэртэй байдаг юм бэ дээ?
Ядаж байхад өөрсдөө бас бэр л байсан биз дээ?
Та нарын зэвүүнийг найз хүүхнүүд, зурагт кино бүгд л яриад байна
Ямар сайндаа онигоо хүртэл зохиогдчихсон байна
Ингэтлээ ингэж нүд үзүүрлэгдэх хэрэг байна уу?
Яахавдээ хүүг чинь, охинийг чинь тоож ирсэн хүнийг үрийг
Өөрийн хүүхэд шигээ тосоод ав л даа
Өөрөө бас бэр явж үзээгүй юм шиг битгий ингэж аашил л даа
Та нарын үйлт суудалд би бас сууна гэхээр
Сэтгэл нэг л түгшүүртэй байна
Тэглээ гээд та нарын хачин занг би тэвчихгүйэ
Төрсөн ээж минь биш болохоор гэж тэр биз гэж бодоод
Дараагийн хундагийг бас хөнтөрчихье!

Tuesday, August 25, 2009

Халхын голын өвөө эмээ нарт

өнөөдөр та нарын хойноос хэн ч гашуудахгуйнээ
өнөө цагт дайн гэдгийг ойлгодог нь ховордож
дарийн утаа, халуун цус, андын тангараг бүгд
та нартай минь хамт дуусаж байгаам шиг байна
маргааш та нарын тухай даанч ярихгуйм шиг байна
магад бүр энэ дайн ч биш гэж бүгд цуурах гээд байна
миний өнөөдөр энийг бичих боломжийг
миний л лав нэриийг нь мэдэхгүй баатрууд өгсийм
маргааш харин тэдний тухай хэн ч ярихгуй болчих гээд байна
дайсан гэж байсан гэдгийг дайн гэж болсоныг би л ганцаараа мэдээд байгаам шиг санагдаад байна
миний хэлэх бухимдал энэ байна
маргааш харин энэ тухай мартах гээд байна

охиндоо

охин минь би чамайг бодоод өрөвдөөд энийг бичиж байна
чи минь үүнийг уншаад ээжийгээ биш өөрийгөө ойлгох болноо
тиймээ бүх дэлхий чиний эсрэг том давалгаа болж зогсоод
харин чи тэр хөлгүй тэнгист сэлүүргүй завинд сууж яваа юм шиг санагдаж байна уу?
тэр үеийг ээж нь тойроогүй биш бас дайрсаан
тэгээд ч энэ чинь хорвоогийн жам юм даа
ээжийнх нь бичих үгс чамд минийхээр бол short-cut
чинийхээр бол юу гэхийг мэдэхгүй ч
хялбар арга бол бишээ
зүгээр л ээж нь чамд зүрхнийхээ гунигийг хуваалцаж байна
урвалт, худал хуурмаг өнгө мөнгөний ноёрхол гээд ээж нь бүгдийг нь амссан
уулаасаа ийм л хорвоотой ээж нь учирсан
тийм л хорвоог ээж нь чамд үлдээж байна
эмэгтэй хүний зовлонгийн үүслийг
еватай холбоотойг мэдээд ээж нь ямар их гайхсан гээч?
гэтэл яг тэр гайхшрал нь
чамайг энэ ертөнцөд авчрах үед
чухамхүү их харууслаар бас ухаарлаар солигдсонсон

би ярихгуйэ

би дуугай баймаар байна
бөглүү газар очихгуйэ
зүгээр л байгаа газартаа л байна
гэхдээ дуугай баймаар байна
зөнд минь намайг орхи
заавал би дотроо уудлах ёстойм уу?
яадгийм би амьдралын гашууныг хар шүлстэйгээ залгиад далдруулчий
яадгийм би та нарын хажуугаар инээгээд өнгөрье
харин би зөрөөд ганцаараа уйлья
хүнгүй газар харин цурхиртал уйлья
ярихгуй яасан ч ярихгуй
ямар та нар намайг тайвшруулж чадах биш

би муухай хүн

миний туулж байгаа зовлонг
нэг нь бас л дайрч байна гэж сонсоод
миний дотор уужирах юм.
хүн гэж муухай шүү гэж
хий л санаа алдаад өнгөрнө.
тиймээ би хүний зовлонд сэтгэлээ тайвшруулдаг
тийм л арчаагүй хүн.
хэн нэг нь зовж байгааг хараад өрөвдөж тайвширна.
хэрэг болгож бүр зовлонг нь бусдад ярина.
ширхэг тус хүргэхгүй мөртлөө
шинэ мэдээ ярьж байгаа юм шиг л бусдад ярина.
саймширч би хэн нэгний зовлонгийн тухай ярихад
санаа муутай бас нэг нь миний тухай ярьж л байгаа байхдаа.