Monday, August 1, 2011

ажил хэрэгч бүсгүй

Бүсгүй хүн шиг наалинхай аашилж
Эр хүн шиг ажиллаж
Эхнэр хүн шиг амьдрах ёстой үйлтэй хорвоод би эм хүн болж төрвөө би
Ингэж чадахгуй бол дараагийнхдаа суудлаа тавьдаг хатуу орчлонд эм хүн болж төрвөө би
Гэхдээ зүгээрээ үзүүлээд өгнөө эрчүүд та нар ам булаалдаг ярьдаг ухаалаг монгол хатдаас авхуулаад
Гахай үүрч, амьдралаа үүр дүүрч босгосон баатарлаг монгол хүүхнүүдийн шийрийг хатаанаа
Хараарай за?

уучлал

Яасан ч дуусдаггүй гомдол байдаг юмбдээ?
Яасан ч дундардаггүй зэвүүрхэл байдаг юмбдэ?
Хаяачдээ мартаачдээ
Нэг мэдхэд л эргэн тойрныхон чинь өнхрөөд өгнө
Нөгөө их хорсолоо тэгээд хэнрүүгээ чиглүүлэхийм бэ?

Friday, July 1, 2011

7 дугаар сарын 1

Хэн нэгэнд айхтар хэрэгтэй болохоороо аймшигтай өдөр болж хувирна
Хэрэггүй үедээ бол зүгээр л архи зардаггүй өдөр
Гэтэл энэ өдөр таван ээж хүүгээ алдсан, таван халуун амь нарт ертөнцөөс таслагдсан
Хүний амь сонгуулийн шоу болохын цагт
Хүний амь хэн нэгний халаасыг зузаатгах нээнтэг болохын цагт
Хүний амь хэрүүлийн алим болохын цагт
Нэрийг нь ч сайн мэдэхгүй, зүсийг нь ч танихгуй ч
Монгол ахан дүүс та нартаа энийг зориулан бичиж сууна
Газарт булуулсан та нараас илүү газар дээр байгаа надад гавих юм алгаа
Хүн чанараа гээсэн, улайрсан цөөвөр чононуудын дунд амьдарч байгаагаа энэ өдөр улам бүр мэдрэх юм
Та нарын төлөө өнөөдөр би гашууднаа, ганцаараа!!!

Tuesday, February 8, 2011

Ардчилсан хувьсгалын хоёр нагацдаа

Та нар одоо нарт хорвоод надтай гашуун үнэнийг хуваалцахгүй амгалан нойрсож байгаа

Үлдээгээд явсан гавьяаг чинь өнөөдөр хэн ч дурсахгуй ярихгуй байгаа болохоор бухимдахдаа үүнийг бичиж сууна

Надад үзэл бодлоо чөлөөтэй хэлэх жинхэнэ дэлхийн хүн болон төлөвших боломжийг олгоход та хоёр минь гар бие оролцсондоо

Би энийг мартаагүй, мартах ч гүй бүр дараагийн үедээ ч үүнийг хэлнэ

Намайг балчирт овилгогүй, эсэргүү, архичин, хулигаанаараа дуудуулан та нар минь ардчиллалын "нэргүй" баатрууд явсансан

Ажлаас хөөгдөн, амьтанд муу хэлүүлэн явахдаа ардчилалдаа яасан ч үнэн яваав дээ

Өвлийн хүйтнээр үзэл бодолдоо үнэнч байж хоолгүй дагжин чичирж суухдаа эрх мэдэлтний дулаан суудал мөрөөдөж суугаагүй гэдэгт би бат итгэдэг

Яагаад гэвэл тэр нь та хоёрт олдоогүй, авьяа гэж ч та хоёр яваагүйг би мэднэ

Ардчилал гэдэг өөрөө ирсэн юм, урьд нь ер нь сайхан л байсан гэх мэт бүр ёрын муухай юмыг хөгшин залуугуй бурдаг боллоо

Сонсохоор нуруу хүйт даасан, нүгэлтэй энэ яриаг та хоёр минь сонсоогүй нь яамайдаа

Өмнөхөө мэдэхгүй сармагчин мэт амьдралтай ийм л паразит нэг хэсэг хүмүүс байхад

Өөрсдөө л ганцхан ардчиллалыг авчирсан мэт авирлаж байгаа харамч мулгуй хүмүүс бас байх юм

Хэнзхэн энэ ардчиллыг хэн яаж авчирсаныг олигтойхон үр хойчдоо хэлэхгүй албан тушаал хөөцөлдсөн ардчиллын андуудыг чинь өнөөдөр би хараад харамсаж байна

Ардчиллалын андууд чинь хор яаж найруулахад л сайн суралцжээ

Тэр үнэтэй эрдмээ дүү нартаа хайр найргүй тарааж байхын

Хараад бүүр эгдүү хүрээд байхын тэнэг толгой нарыг

Харанхуй хүмүүсийн хажууд харин эрүүл ухаантай үлдсэндээ бас баярлах юм

Харцаг шиг, шонхор шиг дүүлсэн та нарын минь гавьяаг мартахгүй гэсэн тангарагтаа үнэнч байхыг хүсэх юм

Н.Арвис

Н.Агар нарт зориулав.